Мэргэжлийн кикбоксчид халз тулалдана

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Мэргэжлийн кикбоксчид халз тулалдана

Монголын кикбокс тулааны спортын холбоо, “Наран фүүдс”, “Балтика” хамтран наймдугаар сарын 6-нд “Наран плаза”-гийн гадаа талбайд мэргэжлийн кикбоксчдын халз тулааныг зохион байгуулах гэж байна. Тулаанд нийт 20 тамирчин гурван минутаар таван үе өрсөлдөх ба 51, 54, 60 кг-ын жинд Монгол улсын аварга цолны төлөө, харин 63,5, 71, 74 кг-ын жинд “Балтика Гран при” шагналын төлөө тулалдах юм. Халз тулаанд сүүлийн үед ур чадвар нь ахиж буй Монголын шилдэг, залуу тулаанчид болох 2011 оны Дэлхийн цомын аварга, 2011 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Мягмарсүрэн, Ч.Шижир-Эрдэнэ, О.Лхасүрэн, Б.Наадам, Г.Жавхлан нар Монгол улсын аваргын төлөө өрсөлдөнө. Тулаанд оролцох тамирчид нь бүгд жингийнхээ ангилалд улсын хэмжээнд чансаагаараа эхний тавд багтсан тамирчид байх ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж