АНАТХ-ний есөн гишүүн түр зөвлөл байгууллаа

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

АНАТХ-ний есөн гишүүн түр зөвлөл байгууллаа

Амалалт нэхэх ард түмний холбооноос сэтгүүлчдэд хандан хэвлэлийн хурал хийлээ. Тус холбооны тэргүүн Д.Батцогт, Г.Уянга нар одоогийн байдлаар өлсгөлөнгөө үргэлжлүүлсэн хэвээр байгаа болохоор хэвлэлийн хуралд ирэх боломжгүй гэнэ. Харин тус холбооны үйл ажиллагааг дэмжиж байгаа иргэд нэгдэж түр холбоог үүсгэн байгуулаад байгаа аж. Тус холбоо нь нийт есөн гишүүнтэй бөгөөд хөдөө орон нутгаас зургаан гишүүн Улаанбаатар хотоос гурван гишүүн, нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй түр зөвлөл байгуулан тэмцэлд нэгдэхээр болсон байна. Уг хэвлэлийн хурлаар сэтгүүлчдэд хандсан гол шалтгаан нь Сүхбаатарын талбайд хийж байсан АНАТХ-ны өлсгөлөнг хүчээр тараасан явдлыг эсэргүүцэж байгаа болохоо мэдэгдлээ. Өлсөгчид тэмцлээ үргэлжлүүлж АНАТХ-ны байранд үргэлжлүүлэн өлсөж байгаа юм байна. Тэмцлийн зорилгодоо тэд өнөөдөр нэг асуудлыг нэмж оруулсан байна. Ховдын хөшөөтийн уурхай, мөн Сэлэнгэ аймгийн төмөртийн орд, Дорнод аймгийн тамсаг булгийн нефтийн орд зэрэг том ордууд БНХАУ-ын мэдэлд очсон, дээрхий ордуудад 10,000 гаруй Хятад ажилчид ажиллаж охидыг садар самуунд уруу татах зэрэг хууль бус үйлдэл хийх болсныг эсэргүүцжээ.Энэ сарын 23-нд Сүхбаатарын талбайд 12 цагаас 2008 оны сонгуулиар УИХ-д нэр дэвшигчдийн ард түмэнд амлаж байсан амлалтаар үзэсгэлэн гаргах юм байна. Одоогоор өлсгөлөн зарлаж байсан долоон хүнээс гурав нь буюу Эрс шинэчлэл хөдлөгөөний Ганбаатар, иргэн Нинж, Үндэсний соёмбо хөдөлгөөний Лхагважав нар эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа юм байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж