Ойжуулагчийн ангийн дадлагын талбайд ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2016.12.07-нд нийтлэгдсэн

Ойжуулагчийн ангийн дадлагын талбайд ажиллалаа

Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй 2014 оноос хамтран ажиллаж байна. Төслийн зүгээс Хөдөө аж ахуйн МСҮТ-ийн "Ойжуулагч" мэргэжлийн ангийн дадлага хийх техник, төхөөрөмж, багаж хэрэгсэл, хичээл үйлдвэрлэлийн зардал зэрэг 242,0 сая төгрөгийн бодит хөрөнгө оруулалтыг хийсэн бөгөөд мөн хугацаанд багш нарыг мэргэжил дээшлүүлэх, чадваржуулах, гадаад дотоодод туршлага судлуулах олон сургалт, семинар, аялалд хөрөнгө оруулалт хийсэн байна. ГОУХАН-ийн "Уур амьсгалын өөрчлөлтөд ойн гол экосистемүүдийн дасан зохицох нь-2" төслийн хүрээнд хэрэгжиж буй "Ойжуулагч" мэргэжлийн дадлагын ой болох Бугат сумын "Ерхөг" ХХК-ын эзэмшил ойн санд Аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий, Булган сумын сум дундын ойн ангийн дарга Б.Алтансүх, Хангайн бүсийн арга зүйн төвийн менежер Ё.Бадамхатан, "Ерхөг" ХХК-ны Захирал Х.Эрдэнэ-Очир нарын хамт очиж уг төсөл хөтөлбөрийн Захирал Клаус Шмидт-Корситто, мэргэжилтэн Д.Чулуунцэцэг, GIZ дадлагажигч Фредерик Шмидт нартай багш, суралцагчдын дадлагын ажилтай танилцаж хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийн мониторингийг хийлээ.

Энэхүү хөтөлбөрийн дүнд ойн зохистой, тогтвортой, зөв менежментийг хэрэгжүүлэх ойн мэргэжлийн байгууллагыг чадавхижуулах болон түүнд ажиллах мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх гол зорилготой юм.

Эх сурвалж: www.bulgan.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж