УБЦТС-ын ажилтан өндөр хүчдэлийн трансформаторт даруулж, гэмтсэн хэрэг гарчээ. Тодруулбал, “Өндөр хүчдэлийн трансформаторт даруулсан хүн ГССҮТ-д ирж хэвтлээ” гэсэн мэдээлэл өнгөрсөн шөнө цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Мэдээллийн дагуу шалгахад УБЦТСүлжээ ТӨХК-ийн цахилгаанчин 22 настай Д гэгчийг Сургуулийн 37 дугаар гудамжны цахилгааны шугам шалгаж байх үед дээр нь трансформатор унаж гэмтсэн байна. Одоогоор түүнийг ГССҮТ-д хэвтүүлэн эмчлүүлж байгаа аж. Тус хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн II дугаар хэлтэс шалгаж байна.
Эх сурвалж: www.mminfo.mn