Цэцэн-Уул сумын засаг даргаар Б.Оргилсайхан дахин томилогдлоо

Хуучирсан мэдээ: 2016.12.07-нд нийтлэгдсэн

Цэцэн-Уул сумын засаг даргаар Б.Оргилсайхан дахин томилогдлоо

Өнгөрсөн дөрвөн жил Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Засаг даргаар ажилласан Баатарын Оргилсайхан  ирэх дөрвөн жилд дахин тус сумын Засаг даргаар ажиллахаар боллоо. 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд, ард иргэдийнхээ итгэлийг хүлээн сонгогдсон тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн олонхийн саналыг авсан тэрээр ийнхүү ирэх дөрвөн жилд дахин сум, орон нутгаа хөгжүүлэх хариуцлагатай үүргийг хүлээгээд байна.

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан Цэцэн-Уул сумын Засаг даргаар улиран сонгогдсон Б.Оргилсайханд захирамжийг нь гардуулан өгч, хувийн эрх ашгаасаа илүү сум орон нутаг, ард түмнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллахыг хүслээ.

Эх сурвалж: zavkhan.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж