Г.Угалзцэцэг Дэлхийн хошой аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2016.12.04-нд нийтлэгдсэн

Г.Угалзцэцэг Дэлхийн хошой аварга боллоо

Дэлхийн хошой аварга Г.Угалзцэцэг

Тайландын Бангкок хотноо 2016 оны бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн атлетик бие бялдар ангилалд (women's athletic physique) Г.Угалзцэцэг алтан медаль хүртэж, дэлхийн хошой аварга боллоо. Тэрээр өнгөрсөн жил энэ ангилалдаа түрүүлж байсан юм.

Бодибилдинг, фитнессийн ДАШТ-д манай 16 тамирчин өрсөлдөж байгаагаас эмэгтэйчүүдээс хоёр аварга төрөөд байгаа бол эрчүүд медалийн буухиаг үргэлжлүүлж байна.

Эмэгтэйчүүдийн атлетик бие бялдар ангилалд Г.Угалзцэцэг, Фитнес төрөлд А.Ичинноров нар алтан медаль хүртсэн бол Б.Бадамсүрэн хүрэл медалийг энгэртээ зүүсэн. Тэгвэл эрчүүдээс бодибилдингийн 70 кг-ын ангилалд Л.Саруулбат хүрэл медаль хүртлээ. Мөн бусад тамирчид амжилттай оролцож байгаа бөгөөд мэдээллийг эргэн хүргэнэ.

Бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нийт 36 ангилалд болдог. Манай тамирчид бодибилдинг, атлетик, фитнес, модель, спорт модель гэсэн төрлүүдэд өрсөлдөж байна.

Энэ удаагийн ДАШТ-д 59 орны 600 гаруй тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээн өнөөдөр өндөрлөнө.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж