Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзалт хийлээ

Хуучирсан мэдээ: 2016.12.08-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзалт хийлээ

Сүхбаатар дүүргийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй гурван мянга гаруй иргэн байдаг. Тэгвэл өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтанд нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн Хөгжлийн хэлтсийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хариуцсан ажилтан Х.Ганбаатар, дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сайнбаяр болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, дүүрэг, хорооны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн гишүүд, бусад ТББ-уудын төлөөлөл, хорооны нийгмийн ажилтнууд оролцов. Энэхүү уулзалтыг дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сайнбаяр нээж хэлсэн үгэндээ “Энэ удаа дүүргийнхээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг сонсох, шийдвэрлэх, цаашлаад тэдний нийгмийн оролцоог хангах зорилгоор уулзаж байна. Дүүрэгт маань хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн халамж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, тэднийг дэмжих зөвлөл байдаг. Цаашдаа энэ зөвлөлүүдийн үйл ажиллагааг шинэчлэн сайжруулах, зөвлөл үгүй хороодод байгуулах шаардлагатай” гэв. Уулзалтаар ХБИ-ийн талаар авч хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагаа /хууль эрх зүй, дэлхий нийтийн чиг хандлага, төрийн бодлого, чиглэл/, ХБИ-дэд үзүүлж буй халамж үйлчилгээний хөнгөлөлт, тусламж, үйлчилгээнд анхаарах зүйлс, ХБИ-дэд үзүүлэх сэргээн засах тусламж, үйлчилгээ: /Хөгжлийн бэрхшээлтэй иргэний чадвар алдалтыг бууруулахгүй, өөртөө үйлчлэх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга зүйн зөвлөгөөг өгөх/ сэдвээр мэдээлэл, ойлголтыг өгч, хэлэлцүүлэг зохион байгуулан тулгамдсан асуудлуудаа ярилцан хэлэлцлээ. Мөн энэ үеэр Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн уран бүтээлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулан, шалгарсан 3 иргэнийг дүүргийн Засаг даргын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. 

ЭХ СУРВАЛЖ: СБД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж