Мандалговь хүүхдийн парктай боллоо

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Мандалговь хүүхдийн парктай боллоо

Мандалговьд шинээр байгуулагдсан Хүүхдийн паркийн нээлт боллоо. Оффисын барилга, задгай театр, бүжгийн талбай, морин тойруулга, пуужин /Алсыг харагч нь хараахан суурилагдаж амжаагүй/ зэрэг арав гаруй цахилгаан тоглоом, олон мянган мод бүхий төгөл, зүлэгжүүлсэн болон цардмал талбай бүхий энэ паркийн нээлтийн ёслолд аймгийн засаг дарга Д.Чандмань оролцож, “Энэ бол манай жаргалант ирээдүй, 21 дүгээр зуунд аймаг орон нутгаа удирдаж авч явах хүүхэд багачуудынхаа төлөө хийж буй асар том хөрөнгө оруулалт юм. Ийм сайхан бүтээн байгуулалтыг хүүхэд багачуудынхаа төлөө хийх талаар аймгийн өмнөх засаг дарга, одоо МУЗН-ийн орлогч даргаар ажиллаж байгаа Ш.Төрбат ихээхэн санаачилга, зүтгэл чармайлт гаргасныг онцлон тэмдэглэж байна. Мөн ашиглалтын өмнөх захиргааны даргаар ажилласан, төр, захиргааны ахмад, туршлагатай ажилтан, өнөөдөр “Монгол улсын үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртэж байгаа Г.Энхтүвшингийн зохион байгуулах авьяас, хичээл зүтгэлийг зүй ёсоор үнэлж байна” гэж онцлон тэмдэглэлээ. Хүүхдийн паркийн нээлтийн үеэр хүүхэд багачууд урлагийн тоглолтоо сонирхуулж хурдан дааганы уралдаан болсон байна.  Мөн энэ үеэр Луус сумын Улаанбаатар хот дахь  нутгийн зөвлөлийн дарга н.Бямбаноров нэгдүгээр ангид орох 70 хүүхдэд хичээлийн бүрэн хэрэглэлийг энэ үеэр гардуулжээ. Энэ өдөржин хүүхэд багачууд шинэ паркдаа үнэ төлбөргүй тоглон наадлаа.

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж