ВХ-ийн шинэ цомог ирэх намар худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

ВХ-ийн шинэ цомог ирэх намар худалдаанд гарна

Дуучин ВХ-ийн “Зөв бай” нэртэй шинэ цомог ирэх намар худалдаанд гарах гэнэ. Залуусыг зөв байхыг уриалж байгаа ВХ-ийн шинэ цомогт багтсан “One Dream” дууны клип саяхан үзэгчдийн хүртээл болоод байгаа. Тэрбээр хоёр жил гаруй хугацаанд яригдсан “Зөв бай” цомгийнхоо хоёр ч дууны клипийг хийлгэхээр ярилцаж байгаа гэнэ. Харин шинэ цомгоо хэвлэлтэд явуулахаар бэлтгэж байгаа төдийгүй ирэх намар сүр, дуулиантайгаар шинэ цомгийнхоо нээлтийг хийж, худалдаанд гаргах юм гэнэ. Шинэ цомгоос өмнө түүний хэд хэдэн дууны шинэ клип үзэгчдийн хүртээл болох юм байна.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж