Хөх нуурын төвдийн урлалын үзэсгэлэн Улаанбаатарт нээгджээ

Хуучирсан мэдээ: 2016.11.30-нд нийтлэгдсэн

Хөх нуурын төвдийн урлалын үзэсгэлэн Улаанбаатарт нээгджээ

БНХАУ-ын Хөх нуурын Гүмбүм хийдийн төвдийн урлалын гурван төгс үзэсгэлэн Улаанбаатар хот дахь Манба Дацанд болж байна. Арваннэгдүгээр сарын 26-ны өдөр болсон тус үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Соёлын зөвлөх Ли Вэй оролцож үг хэлсэн бөгөөд үзэгчдийн хамт үзэсгэлэнг сонирхон үзсэн байна.

Хөх нуурын Гүмбүм хийд нь Буддын шашны ариун дархан газар бөгөөд энэ хийдийн "Төвд урлагийн гурван төгс" буюу "Тосон балин", "Хатгамал", "Ханын зураг" нь өвөрмөц давтагдашгүй хэв шинжтэй, уран сайхны өндөр хэмжээнд хүрч, "Соёл урлагийн үнэт эрдэнийн өв" болж мөн түүнчлэн Хятадын соёлын өвд бүртгэгдэн дотоод гадаадад нэрд гарсан байдаг.

Эх сурвалж: mongol.cri.cn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж