Монголд анх удаа "Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн төлөө” уриатай хагас нүцгэн урлаг, загварын шоу энэ сарын 2-нд болох гэж байна. Уг шоуг зохион байгуулагчдын зүгээс "Энэ жилийн хамгийн өвөрмөц, шинэлэг урлагийн ертөнцөөр таныг аялуулах хамгийн секси эвэнт" хэмээн онцолж байгаа аж.
Хагас нүцгэн загварын шоуны үеэр DYRBERG/KERN брэндийн 1985 оноос хойшхи дизайнерын цуглуулгаас толилуулах бөгөөд “KHALIUN” брэндийн Mонгол үндэсний хэв шинжийг агуулсан гоёл эрэгтэй, эмэгтэй гоёлын коллекциос сонирхуулах юм байна. Мөн зураач, дизайнер Э.Халиуны “Сөрөхүй” хэмээх уран зургийн үзэсгэлэнг дэлгэхээс гадна дуучин Э.Энхзол, “GUYS” хамтлаг хүрэлцэн ирж, уран бүтээлээ хүргэх гэнэ.
Шангри-Ла зочид буудлын “Наадам” ресторанд 20 цагаас эхлэх энэ шоуны зочдын тоо хязгаартай бөгөөд хоёр хүний такс нь 340 мянган төгрөг аж.
А.СҮРЭН