Азийн шууданчдын зөвлөлийн хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Азийн шууданчдын зөвлөлийн хурал эхэллээ

Ази, номхон далайн шуудангийн бүсийн гүйцэтгэх зөвлөлийн хурал өнөөдөр Чингис зочид буудалд эхэллээ. Зөвлөлийн хуралд Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс гурван үндсэн асуудлыг санал болгох гэнэ. Энэ нь ирэх онд Дохад зохион байгуулах Шуудангийн ашиглалтын зөвлөлийн сонгуульд Монгол Улс нэрээ дэвшүүлэх, Дэлхийн шуудан холбооны олон улсын товчоонд манай улсаас ажилтан ажиллуулах болон “Олон талт хамтын ажиллагааны төсөл”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх санал ажээ. Харин “Монгол шуудан” компани Хятадын шуудан харилцааны байгууллагатай хамтран ажиллах онцгой гэрээ байгуулж, Монголд ирэх шууданг хязгаарлахгүй байх тухай гэнэ. Учир нь гадаад орнуудтай шуудан солилцоход Бээжин, Москва гэсэн үндсэн цэгээр дамждаг ба Бээжингээр нийт шуудангийн 60 хувийг дамжуулдаг байна. Гэтэл Хятад зорчигч тээврийн ачааг аваад шууданг үлдээдэг бэрхшээл гардгийг энэ удаагийн чуулганаар зохицуулахыг тэд зорьжээ.

Азийн шууданчдын зөвлөлийн хуралд Дэлхийн шуудан холбооны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч бүсийн нарийн бичгийн дарга болон холбогдох албан тушаалтнууд гээд 50 гаруй орны 20 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна. Өнгөрсөн жилийн хугацаанд Ази, номхон далайн бүсийн, дэлхийн шуудангийн холбооны технологийн үйл ажиллагааны алдаа оноог дүгнэж, шинэчилсэн дүрмийн санг батлах ажээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж