Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэг болон эгчийнх нь хүүхдийг АТГ-аас баривчлан саатуулаад байгаа. Тэгвэл АТГ-аас өнөөдөр Н.Алтанхуягийг сэжигтнээр тооцон, мэдүүлэг өгөхийг шаардсан байна. Тодруулбал, АТГ-ын мөрдөн байцаагч Д.Золжаргал экс Ерөнхий сайдыг сэжигтнээр тооцсон тухай зарлан дуудах хүргүүлж, хэрэв 16.00 цагт АТГ-т ирэхгүй бол албадан ирүүлэх арга хэмжээ авна гэдгээ мэдэгджээ. АТГ-аас түүнд эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм байна.
Б.БАТ