Монголын Үндэсний бөхийн холбооны ээлжит бус “Их эе”-ийн хурал энэ сарын 10-ны өдөр хуралдахаар болжээ.
“Их эе”-ийг хуралдуулах ажлын хэсэг өнгөрөгч даваа гаригт /2016.11.28/ хэвлэлийн бага хурал хийсэн билээ. Тус хурлыг Улсын дээд шүүхээс 2003 оны гуравдугаар улиралд багтаан хуралдуулахыг үүрэг болгожээ. Гэвч бөхийн холбооноос хурлыг хийгээгүй учир Нийслэлийн шүүхийн гүйцэтгэх албанаас 2015 оны зургадугаар сард тус холбооны Цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулсан байна. Түүнээс хойш маргаантай байсан дээрх асуудал энэ оны тавдугаар сард эцэслэн шийдэгджээ. Ийнхүү Үндэсний бөхийн “Их эе” хурал энэ сард хуралдахаар болж байгаа юм байна.
Монголын Үндэсний бөхийн холбооны дүрмийн дагуу “Их эе” хурлын товыг 21 аймгийн Үндэсний бөхийн холбоо, бөхийн дэвжээний тэргүүнүүдэд мэдэгдээд байгаа аж.
Ч.БОЛ