БНСУ-ын Иргэний нисэхийн ерөнхий газраас Монгол Улсын МИАТ компанид олгосон Улаанбаатар-Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нэмэлт нислэг хийх зөвшөөрлийн хугацааг сунгажээ. Тодруулбал, БНСУ-ын талаас энэ сарын 6-12-ныг болон 15-25-ныг дуустал нэмэлт нислэг үйлдэх эрх олгоод байсан бол энэ хугацааг дахин сунгаж, наймдугаар сарын 5-ныг хүртэл сунгасан тухай мэдээллийг МИАТ компаниас авлаа.
Г.Даша