Монгол бичгийг таних програм зохиожээ

Хуучирсан мэдээ: 2016.11.30-нд нийтлэгдсэн

Монгол бичгийг таних програм зохиожээ

Монгол бичгийн ном товхимолыг бичвэр болгон таних OCR програм хангамжийн судалгаанд дорвитой ахиц гарлаа хэмээн www.mongol.cri.cn сайтад мэдээлжээ.

Өвөр Монголын Их сургуулийг төгссөн доктор Урлаг уг програм хангамжийг судлан бүтээжээ. “Одоогоор энэхүү OCR програм нь монгол цагаан тигээр бичигдсэн ном товхимолын 99 гаруй хувийг, мөн тугалган бараар хэвлэсэн ном товхимолын 95 гаруй хувийг уншин таниж чадна" гэж доктор Урлаг ярьжээ.

Урлаг доктор танилцуулахдаа "Монгол бичгээр хэвлэсэн их хэмжээний ном, сонин, сэтгүүл байдаг. Гэвч тэдгээрийн олонхийг дижитал хэлбэртэй болгоогүй байсаар", чанарлаг дижитал хэлбэр болгоход OCR програмаар дамжин сканер юм уу фото зургийн хэлбэртэй ном товхимолын зургийг автоматаар бичвэр болгон өөрчлөх шаардлагатай байдаг" гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж