Трампын засагт хэн, хэн орсон бэ?

Хуучирсан мэдээ: 2016.12.01-нд нийтлэгдсэн

Трампын засагт хэн, хэн орсон бэ?

Фото: elainelchao.com

Тээврийн сайдаар хэнийг тавихаа Дональд Трамп шийдлээ. Түүний захиргаанд энэ тушаалыг Элейн Чао гэдэг эмэгтэй хашна. Тэрбээр Том ба бага Жорж Бушийн   багт ажиллаж байлаа.

Баялаг туршлага ба лидерийн  чанар нь улс орны  дэд бүтцийг сэргээх бидний  ажиллагаанд  үнэ цэнэтэй. Элейны амьдралын түүх нь гайхалтай,  төрийн алба хашиж байхдаа тэрбээр тоолошгүй олон америкчуудад тус болсон  юм. Би Элейныг тээврийн сайдаар томилохдоо баяртай байна гэж Трамп мэдэгджээ.

Чао 1989 – 1991 онуудад Тээврийн яамны орлогч сайд, 2001 – 2009 онуудад хөдөлмөрийн сайдаар ажиллаж байлаа.

NYT: Стивен Мнучин Сангийн сайд болно

Фото: © REUTERS/Mike Segar

Санхүүч Стивен Мнучин, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трампын захиргаанд Сангийн сайдаар ажиллах гэнэ. Хэрэг явдалд ойр эх сурвалж үүнийг хэлсэн хэмээн New York Times сонин мэдээлэв.

Мнучин өөрийн карьераа Goldman Sachs гэх хөрөнгө оруулалтын банкнаас эхэлжээ. Дараа нь тэрбээр Dune Capital компанийг үүсгэн байгуулж, кино үйлдвэрлэлийн санхүүжилтийг дагнав. Dune Capital ба хожим  RatPac-Dune Entertainment нийлэлтээс үүссэн шинэ компани нь "Аватар", "X-хүмүүс", "Америкийн мэргэн бууч", "Солиотой Макс: Хилэгнэлийн зам" кинонуудын санхүүжилтэд оролцсон байлаа. Энэ жилд Мнучин шинэ ерөнхийлөгч Дональд Трампын  сонгуулийн кампаний санхүүжилтийг хийсэн байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж