у.а Г.Эрхэмбаяр нутгийнхаа 80 жилээр түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

у.а Г.Эрхэмбаяр нутгийнхаа 80 жилээр түрүүлэв

Энэ сарын 22-23-ны өдрүүдэд Сэлэнгэ-80, Өмнөговь-80, Хөвсгөл-80, Дархан-Уул-50 аймгуудын тэгш ойн наадам боллоо. Өчигдөр барилдааны нэг, хоёрын даваа явагдаж өнөөдөр гурвын даваанаасаа  үргэлжилсэн юм.

Сэлэнгэ аймгийн түүхт 80 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд даян аварга Г.Өсөхбаяр, улсын шинэ арслан Г.Эрхэмбаяр, улсын шинэ харцага Т.Өсөх-Ирээдүй, улсын начин Ц.Цогтжаргал, С.Мандах, Б.Мөнхтогтох, С.Амаржаргал, Н.Цанлиг, Ш.Зоригт, Ш.Тогтохбаяр, Н.Батзаяа, Ч.Баянмөнх нарын тэргүүтэй хүчит 256 бөх зодоглов.

Сэлэнгэ аймгийн баяр наадмын өнөөдрийн хүчит бөхийн барилдаан зүүний магнай бөх даян аварга Г.Өсөхбаяр, барууны магнай улсын арслан Г.Эрхэмбаяр, зүүний дагавар магнай улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, барууны дагавар магнай улсын өсөх идэр начин Ц.Цогтжаргал нарын цолыг дуудсанаар эхэлсэн юм.

Тавын даваа 

1. Г.Өсөхбаяр даян.ав –  П.Ганхүү у.н

2.  Г.Эрхэмбаяр у.а –  Ч.Булганхүү а.а

3.  Т.Өсөх-Ирээдүй у.х – а.а Н.Ганзориг

4. Ш.Тогтохбаяр у.н – Н.Баярбаатар с.з аймгийн начин боллоо

5. Ч.Баянмөнх у.н –  Н.Энхжаргал с.з аймгийн начин боллоо

6. Б.Гончигдамба у.н – а.н Болдбаатар начин цолоо баталлаа

7. а.х.а Б.Одгэрэл – М.Жаргалсайхан с.з аймгийн начин боллоо

8.  Б.Дэлгэрсайхан а.а –  Ганхөлөг с.з

Зургаагийн даваа

1. Г.Өсөхбаяр даян.ав – М.Жаргалсайхан с.з
2. Г.Эрхэмбаяр у.а – Н.Баярбаатар с.з
3. Т.Өсөх-Ирээдүй у.х – Н.Энхжаргал с.з
4. Б.Болдбаатар а.н – Б.Дэлгэрсайхан а.а давсан бөхийн нэрийг тодруулав.

Долоогийн даваа

1. Г.Өсөхбаяр даян.ав – Б.Болдбаатар а.н
2. Г.Эрхэмбаяр у.а – Т.Өсөх-Ирээдүй у.х

Наймын даваа

1. Г.Эрхэмбаяр у.а – Б.Болдбаатар а.н – аймгийн заан цол хүртэв.
       /түрүүлсэн/             /үзүүрлэв/

Ийнхүү Сэлэнгэ аймгийн түүхт 80 жилийн ойн баяр наадмаар аймгийн начин гурав, аймгийн заан цолтон нэг төрж, улсын наадмын үзүүр бөх улсын шинэ арслан Г.Эрхэмбаяр аймгийнхаа тэгш ойн наадмын түрүү бөхөөр тодорлоо.

Б.Цолмон

 www.undesniibukh.mn 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж