ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2016.11.30/ АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамптай утсаар холбогдон хоёр улсын харилцаа сайжрах хэрэгтэйг онцлон, ОХУ-ын зүгээс энэ тал дээр хичээл зүтгэл гаргахад бэлэн буйгаа илэрхийлсэн байна.
Тэрээр АНУ-ын сонгуулийн дараа тэрбээр хэлэхдээ
“Би хоёр улсын харилцаа сайжирна гэдэгт итгэхийг хүсч байна. Энэ нь хоёр улсын ард иргэд төдийгүй олон улсын аюулгүйн болон тогтвортой байдлыг хангах баталгаа болох юм” гэв.
Харин БНХАУ-ын хувьд өчигдөр /2016.11.30/ АНУ-ын шинэ ерөнхийлөгч болох Трампын засгийн газартай батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Дэлхийн хоёр том эдийн засаг болох эл хоёр улсын харилцаанд Өмнөд хятадын тэнгисийн асуудлаас үүдэн багагүй саад тотгор гардаг боловч хоёр улс нь цэргийн харилцаа холбоог сайжруулж, итгэлцлийг бий болгон, үл ойлголцлыг багасгах тал дээр ижил зорилготой байдаг аж. Энэ сард БНХАУ болон АНУнь гурван өдрийн хамтарсан цэргийн сургуулилтыг хийсэн байна.
БНХАУ-ын Батлан хамгаалахын сайдын төлөөлөгч Ян Юу Жун хэлэхдээ:
“Хятад улс нь АНУ-ын шинэ засгийн газрын Батлан хамгаалах салбартай хичээнгүйлэн хамтарч ажиллан, цаашид тус салбар дахь хоёр улсын харилцааг тогтвортой хөгжүүлэх зорилготой байгаа” гэв.
Г.АНУДАРЬ
Эх сурвалж: RT