Монгол Улсын Гавьяат жүжигчин, Монгол Улсын Соёлын элч, балетчин Д.Алтанхуягт Япон улсын Гадаад хэргийн сайд Фүмио Кишида өчигдөр /2016.11.29/ өргөмжлөл гардуулсан байна.
Тус өргөмжлөлд “Балетын урлагаар дамжуулан Япон, Монгол орны харилцан ойлголцол, найрамдалт харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяат зүтгэлийг тань гүнээ хүндэтгэн өргөмжлөл гардуулав” хэмээжээ.
Монгол Улсын Гавьяат жүжигчин, Монгол Улсын Соёлын элч Д.Алтанхуяг нь 2001 онд Японы Токио хотноо болсон Ази, Номхон далайн тэмцээний алтан медаль хүртэж байсан. Тэрбээр энэхүү хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг Ази, Номхон далайн тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар ажиллаж байгаа аж.
А.СҮРЭН