АНУ-ын эрдэмтэд зөнөглөх буюу Альцгеймерийн өвчнийг оношилж болох шинжийг олж тогтоожээ. Хөгшин хүний зөнөглөлтөд өртөмтгий хүн үнэр мэдрэхээ болиод эхэлдэг байна.
Эрдэмтэд 183 хүнийг оролцуулсан судалгаа явуулаад Альцгеймерийн өвчний анхан шатны шинж тэмдэгтэй хүмүүс үнэрийг мэдэрч ялгахаа больсон байгааг олж тогтоов. Судалгааг Массачусетсийн нэгдсэн эмнэлгийн ажилтнууд уг судалгааг явуулжээ.
Үнэртэх эрхтний асуудал нь мэдрэлийн өвчний хөгжилтэй холбоотой гэдэгт доктор Марк Альберс итгэлтэй байна. Ийм шинж тэмдгийг өвчин газар авахаас наад зах нь 10 жилийн өмнө илрүүлж болох ажээ.
"Альцгеймерийн өвчнийг өдөөгч нейродегенераци (мэдрэл муудах) нь ой ухаан муудахаас арваад жилийн өмнөөс гарч ирдэг” гэж хэлснээс The Daily Mail сонин эш татжээ.
Хөгшин хүний үнэр мэдрэн ялгах чадварыг тогтоох дөрвөн шатлалттай аргыг энэ өвчинд өртөх магадлал өндөртэй хүмүүс дээр туршсан шинжилгээг Annals of Neurology сэтгүүлд нийтлүүлсэн байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР