Замын цагдаагийн албаны түүхт 80 жилийн ой удахгүй тохионо. Энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд төв орон нутгийн замын цагдаагийн хэлтэс, тасгийн алба хаагчдын дунд мэргэжлийн ур чадвар, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, харилцан мэдээлэл, ажлын арга барил туршлага солилцох, судлах зорилгоор 1981 онд “Уран зохицуулагч”-ийг шалгаруулах үзүүлэх сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай. Уг тэмцээний хамрах хүрээг улам өргөжүүлэн өнөөг хүртэл тасралтгүйгээр уламжлал болгон зохион явуулж байна.
Энэ жилийн “Шилдэг зохицуулагч-2016” тэмцээнийг 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийг дуустал “Хууль эрх зүй-гадаад хэл”, “Биет зохицуулалт”, “Зам тээврийн ослын газар ажиллах”, “Автомашин жолоодох ур чадвар”, “Мэдрэмж шалгах”, “Буудлага” гэсэн нийт зургаан төрлөөр 21 аймаг, 9 дүүрэг, Хамгаалалтын хэлтэс, Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс зэрэг нийт 32 багийн 96 алба хаагчид оюун ухаан, авъяас, ур чадвараараа өрсөлдөн шилдэгээ шалгаруулж байна.
ЭХ СУРВАЛЖ: ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА