Уран гулгалтын Дэлхийн цомын энэ оны зургаа дахь Гранпри тэмцээн Японы Саппоро хотноо өнгөрөгч долоо хоногт болсон. Тус тэмцээнд олон шилдэг уран гулгагчид оролцсон билээ. Тэр дундаа эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн өрсөлдөөнд олимп, дэлхийн аварга Юүзүрү Ханю 301,47 оноогоор түрүүлсэн бол АНУ-ын Н.Чэн, Японы К.Танака нар мөнгө, хүрэл медалийг хүртжээ.
Олимп, дэлхийн аварга Ханю өнгөрөгч аравдугаар сард Канадын Гранприд дэд байрт орж байсан юм.
Харин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аваргаар дэлхийн аваргын хүрэл медальт ОХУ-ын Погорилая түрүүлсэн.
Уран гулгалтын Дэлхийн цомын Гранпри тэмцээний финал энэ сарын 8-11-ний өдрүүдэд Францад болно.
Ч.БОЛ