БРИКС-ийн орнуудын "Шинэ хөгжлийн банк"-ны ТУЗ-ийн шийдвэрээр Хятад болон Энэтхэгийн хоёр төсөлд хөрөнгө оруулах болсоноо зарлалаа. Эдгээр нь БНХАУ-ын Фүжянь мужийн Пү Тяньпин булангийн салхины цахилгаан станц хоёр тэрбум ам.доллар болон Энэтхэгийн Төв мужийн зам харилцааны төсөл 350 сая ам.доллар юм.
БРИКС-ийн орнуудын "Шинэ хөгжлийн банк"-ны ерөнхийлөгч Камат хэлэхдээ "энэ хоёр шинэ төслийг баталснаар “Шинэ хөгжлийн банк” нь 2016 онд долоон төсөл баталж, нийт мөнгөний хэмжээ нь нэг тэрбум 500 мян ам.долларт хүрлээ" гэжээ.
Тус банкны дэд ерөнхийлөгч Зүшянь хэлэхдээ "Энэ хоёр төслийг баталснаар БРИКС-ийн банкны хөрөнгө оруулалт нь бүх гишүүн орныг хамарсан байна. 2017 онд БРИКС-ийн банк 15 төсөлд хөрөнгө оруулах бөгөөд хөрөнгө оруулалтын нийт хэмжээ хоёр тэрбум 500 сая ам.долларт хүрнэ" гэжээ.
Эх сурвалж: mongol.cri.cn