Ким Кардашианы нөхөр сэтгэл зүйн эмчилгээ хийлгэж байна

Хуучирсан мэдээ: 2016.11.29-нд нийтлэгдсэн

Ким Кардашианы нөхөр сэтгэл зүйн эмчилгээ хийлгэж байна

Реалити од Ким Кардашианы нөхөр Талархлын баярыг эмнэлэгт өнгөрүүлсэн ч ойрын хугацаанд гэртээ харихгүй гэнэ. Рэппэр Канья Уэст өнгөрсөн долоо хоногт түргэн тусламжийн тэргээр эмнэлэгт хүргэгдсэн юм. Америкийн “TMZ” шар сайтад мэдээлснээр Канья Уэст архаг ядаргаа болон сэтгэцийн эмгэгийн эсрэг эмчилгээ хийлгэж байгаа аж.

Тэрбээр эмнэлгээс гарах болоогүй учраас “Saint Pablo” аялан тоглолтоо цуцлахад хүрсэн байна.

Канье Уэст болон Ким Кардашиан нар 2014 онд гэрлэж, охин, хүү хоёртой болсон билээ.

Б.ТУЯА

ЭХ СУРВАЛЖ: TMZ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж