“Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн сургалтыг зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2016.12.01-нд нийтлэгдсэн

“Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн сургалтыг зохион байгууллаа

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан хаагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн талаарх сургалтыг өчигдөр зохион байгууллаа. Сургалтыг АТГ-ын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Тэрбиш маш ойлгомжтой байдлаар удирдан явууллаа.

Энэ удаагийн сургалт нь БОАЖЯ-ны албан хаагчдад зориулсан цуврал хичээлийн дөрөв дахь удаагийн сургалт юм.

Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг яагаад, ямар үндэслэлээр боловсруулсан, хэрхэн ашиг сонирхлын зөрчил гаргахгүй ажиллах, төр засаг, албан байгууллагууд авилагалаас хэрхэн ангид байх гээд хэрэгтэй мэдлэг, мэдээлэл өгсөн нь энэхүү сургалтын том давуу тал болж чадсан юм.

Сургалтын үеэр тухайн асуудлын талаар зөвхөн багш ярьж мэдлэг, мэдээлэл өгөхөөс гадна сонсогчидтойгоо харилцан ярилцаж асуудлыг тал бүрээс нь шинжлэн гаргаж ирсэн нь саашаалтай байлаа.

Хэрвээ төрийн албан хаагч нь санаатай болон санамсаргүй байдлаас болж авилгалын хэрэгтэй холбогдвод түүнийгээ хэрхэн зөв шийдэх, авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн агуулгын хүрээнд явагдаж албан хаагчид идэвхитэй оролцсон, ажил хэрэгч, үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.

Эх сурвалж: БОАЖЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж