Хятадын Дүнян хотын бизнесийн нийгэмлэг байгуулагдав

Хуучирсан мэдээ: 2016.11.30-нд нийтлэгдсэн

Хятадын Дүнян хотын бизнесийн нийгэмлэг байгуулагдав

Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа БНХАУ-ын Жэжян мужийн Дүнян хотын бизнес эрхэлэгчдийн нийгэмлэг арваннэгдүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод байгуулагдав. БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нийгэмлэг байгуулагдах ёслолд оролцож баярын үг хэлж нийгэмлэгийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Дүнян хот нь Хятад улсдаа боловсрол, барилга, гар урллын хөгжлөөрөө нэрд гарсан нутаг юм. Сая хоёр зуун мянган хүн амтай энэ хотоос 13 академич, их дээд сургуулийн 300 гаруй захирал, 1000 гаруй профессор , 10 мянга гаруй доктор төрөн гарсан байдаг. Дүнян хотын модон сийлмэл дэлхийд алдартай, "Дэлхийн модон сийлмэлийн төв" гэсэн нэртэй юм.

Монгол Улсад Дүнян хотын 700 гаруй бизнесмен ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: mongol.cri.cn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж