Мөрөөдлийн дэвтэртэй болоорой

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Мөрөөдлийн дэвтэртэй болоорой

"Цагаан бар"-ыг уншиж байхыг хараад санал болгосон болохоор нь бас л тэр
чиглэлийн ном гэж бодсийм. Тэгтэл тэс ондоо, "Eat Pray Love"-той нэг
ангилалд багтахаар ном байжээ.

Ингэдийн. Толгой эргэм амжилтанд хүрч чадсан ч эрүүл мэнд, аз жаргал,
сэтгэл хангалуун байдлын аль алийг нь гүйцэлдүүлж чадаагүй нэгэн
алдартай хуульч байжээ. Тэгсэн нэг өдөр мань эр үхэнгээ алддын, зүрх нь
хаагдах дөхөөд. Эмч нар түүнийг удаан амьд явахгүй гэж хэлнэ, ингээд
тэрвээр хамаг эд хөрөнгө, ажил төрлөө хаяад Энэтхэг рүү яваад өгдгийн.
Хэдэн жилийн дараа, цоо эрүүл, урьдынхаасаа хэдэн арван жилээр залуу,
эрч хүчтэй болцон буцаж ирээд яаж ингэж өөрчлөгдсөн тухайгаа зохиогчид
ярьж өгч байгаагаар өрнөдөг ном юмаа.

Агуулга нь ерөнхийдөө шинэ зүйл байсангүй, өмнө нь өчнөөн удаа уншиж
мэддэг хэрнээ яг хэрэгжүүлэх гэхээр чадал тэнхээ эсвэл хүсэл зориг
хүрдэггүй байсан тэр л зүйлсийг өгүүлж байна.

Өглөө эрт босож байх, бясалгал хийж байх, цагаан хоол идэж байх, шинэ
зүйлийг туршиж үзэхээсээ айхгүй байх, жинхэнэ хүсэл мөрөөдлөө хайж олоод
түүндээ хамаг сэтгэл зүрхээрээ үнэнч зүтгэдэг байх, цагийг дэмий
өнгөрүүлэхгүй байх, өнгөрсөн ба ирээдүйд бус өнөөдөртөө амьдардаг, өмнөх
аз жаргалаа олж хардаг байх… гэх мэт…Тэгээд энэ бүхнийг яаж бодит
амьдрал дээр хэрэгжүүлэх вэ гэдэг талаар аргачлал маягийн юм хүртэл
заагаад өгсөн байгаан.

Нээрээ л энэ бүхнийг хэрэгжүүлж чадваас хөгшрөхгүй, өвдөхгүй, өч төчнөөн
жил эрч хүчээр дүүрэн амьдрах байх шүү. Надад эхний ээлжинд биелүүлмээр
санагдсан нь дараах байна:

1. Сэтгэл санаа гэдэг бол чиний үнэнч зарц байх ёстой, чи өөрөө сэтгэлээ
зөв дасгалжуулж, удирдаж чадвал түүнээс хүчтэй зэвсэг үгүй. Сөрөг
бодол, гутранги санаа орох бүрийд тэдгээрийг үлдэн хөөж оронд нь сайн
сайхан бодлуудын үрийг тарь.
–> Би яагаад ч юм сэтгэл бол өөрийн дур зоргоороо эд, би түүнийг
удирдаж чадна гэж бодож байгаагүйн билээ. Энэ номыг уншиж эхэлснээс хойш
сүүлийн хэд хоног жоохон урвайх бүртээ албаар гоё юм бодож сөрөг
санаануудыг арилгах гэж үзээд байгаа. Үнэндээ сэтгэл зовоод байх зүйл
тохиолдоогүй болоод ч тэрүү би чадаад байх шигээ. Оюун ухаанаа дандаа
эерэг бодлоор дүүргээд эхлэхээр өөрөө өөртөө хүртэл аятайхан харагдаад,
толинд туссан царай маань цаанаа л нэг жаргалтай амарлингуй үзэгдэх шиг.
Үргэлжлүүлээд үзнэ.

2. Эрт босох. Ямарваа шинэ дадал зуршлыг биедээ дасгахад 21 хоног
хэрэгтэй байдаг гэнэ. 3 долоо хоног гүрийвэл аяндаа бие махбод нь
зохицоод ядрахаа больдог гэнэ. Энийг бас үзээд алдах санаатай байна.
Халуун зунаар туссан ханиадаа эдгээж байгаад л эхлэнэ дээ (ккк бас л
хойшлуулаастай)

3. Мөрөөдлийн дэвтэр.
Ажил, хувийн амьдрал, биеийн үзэмж, санхүүгийн байдал гэх мэт хэдэн
хэсэгт хуваагаад хүсэж эрмэлзэж, мөрөөдөж байгаа бүхнээ бичиж, зураг
нааж, дүрсжүүлэх. Тэгээд түүнийгээ өдөр бүр хараад сэтгэлдээ зураглан
төсөөлөх. Бодлын хүч гэдэг хязгааргүй, нэг л мэдэхэд хүссэн зүйлдээ хүрч
чадах болно гэнээ. Мөрөөдлийн самбар хийнэ гээл худлаа болоод байсан.
Баатм цаас л олдохгүй байлаа лд ккк. Дэвтэр бол гарын дор байж л байна,
даруй өнөөдрөөс эхлэх гэж байгаа.

4. Бясалгал хийж үзэх. Энийг би сайн мэдэхгүй байсын. Тэгсэн их
хялбархан арга зааж өгсөн байна лээ. Өдөр бүр тодорхой хугацаанд өөр юу ч
бодож санахгүйгээр нэгэн сарнай цэцгийг шимтэн ажиглах хэрэгтэй. Би бол
бие нь энд санаа нь тэнд явж байдаг хүн, сарнай цэцгийг 5 минут ч
болсон өөр юм бодохгүйгээр ажиглах гэдэг хэцүү л санагдаж байна. Гэхдээ
энэ маягаар ухаан санаагаа нэгэн зүйлд төвлөрүүлж дасгалжуулвал оюуны
потенциалаа сайн ашиглахад дөхөмтэй гэнэ шүү.

Яг үнэндээ сүүлийн хэдэн бүлгийг гүйлгээд явцөөн. Өөртөө хэрэгтэй
санаагаа олчлоо гэж бодсон уу, нуршуу санагдаад дуусгахын мөр болсон.
Уул нь бол дэлхий даяар маш их борлогдсон, бестсэллэрүүдийн нэг юм гэнэ,
зохиогч нь өөрөө том том корпорацуудад удирдлага, сэтгэлзүйн зөвлөгчөөр
ажилладаг мундаг хүн л гэсэн.

Савны багтаамж муутай хүн чинь дүүрчихээрээ халиад хэцүү байх юмаа.
Тэхдээ хүн амьдралынхаа туршид өөрийн тархины потенциалын тун бага
хувийг нь ашигладаг гэдэг дээ. Атар онгоноороо үлдэж буй тэр их хэсгийг
нь жоохон ч атугай хэрэглэх гэж оролдоод үзмээр. Ядахдаа оролдох ч гүй
бол сүүлд нь үхэхдээ харамсах юм шигээ.

http://soulmate247.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж