Н.Алтанхуяг мэдүүлгээ өгчээ

Хуучирсан мэдээ: 2016.11.30-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг мэдүүлгээ өгчээ

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг Авлигатай тэмцэх газраас өнөөдөр дуудан мэдүүлэг авсан. Түүнийг сэжигтнээр тооцон мэдүүлэг авах шаардлагатай гэсэн зарлан дуудах хуудас өнөөдөр 14.00 цагийн үед ирсэний дагуу Н.Алтанхуяг 16.00 цагт АТГ-т очиж мэдүүлэг өглөө. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг дөрвөн цаг орчим АТГ-т байсны эцэст 20.00 цаг өнгөрөөд АТГ-аас гарч ирсэн байна.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэг болон эгчийнх нь хүүхдийг АТГ-аас баривчлан хорих 461-р ангид саатуулаад байсан бөгөөд эх сурвалжийн мэдээллээр түүний дүү Н.Наранцэцэгийг хэдхэн цагийн өмнө суллажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж