Нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар бороошино

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар бороошино

Өнөөдөр нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар бороошиж, сэрүүснэ

2011 оны 07 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлэрхэг, баруун зүгийн нутгийн зарим, төвийн ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, төв болон говийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 14-19 градус, говийн бүс нутгаар 30-35 градус, Сэлэнгэ, Туул голын саваар болон зүүн зүгийн нутгаар 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 26-28 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт : 14 градус дулаан, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

2011 оны 07-р сарын 26-наас 07-р сарын 30-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

26, 29-нд нутгийн төв хэсгээр, 27-нд зарим газраар, 28-нд баруун зүгийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 26-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж