Одесник түр хугацаанд их спортоо орхино

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Одесник түр хугацаанд их спортоо орхино

АНУ-ын мэргэжлийн талбайн теннисчин Уейн Одесник Австралийн хилээр хүний өсөлтийн даавар нэвтрүүлэх гэж байгаад саатуулагдаж, буруутай нь нотлогдсон тул сайн дураараа хэсэг хугацаанд их спортоосоо хөндийрөхөөр шийджээ. Өдгөө дэлхийн чансааны жагсаалтын 111-рт эрэмбэлэгдээд буй Одесник энэ оны нэгдүгээр сард Брисбейний нээлттэй тэмцээнд оролцохоор Австралийн хилийн дээс алхах үед нь гаалийн ажилтнууд түүнийг саатуулсан юм. 24 настай залуу тамирчин Одесник найман шилэн сав бүхий хүний өсөлтийн даавар биедээ авч явсан нь баригдсан учир найман мянган ам.доллараар торгуулжээ.
Уг хэрэгтэй холбоотойгоор Одесник сайн дураараа тодорхой бус хугацаанд их спортоо орхих хүсэлтийг хүлээн авчээ. Гэхдээ тэр хэзээ ч хамаагүй, өөрийн хүссэн үедээ эргэн ирэх боломжтой боловч Талбайн теннисний сэргээшийн эсрэг хөтөлбөрөөс хэргийн мөрдөн байцаалт эцсийн байдлаар дууссаны дараа гарах шийдвэрийг хүлээн хэрэгтэй гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж