Эмч нар цусаа хандивлалаа

Хуучирсан мэдээ: 2016.12.03-нд нийтлэгдсэн

Эмч нар цусаа хандивлалаа

Сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэдэгтэй холбогдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран өчигдөр “Хариу нэхээгүй тус” уриан дор эрүүл мэндийн салбарын 500 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд болон салбарын доноруудыг хамруулсан өдөрлөгийг улсын хэмжээнд зохион байгууллаа.

Нэг хүний бэлэглэсэн цус гурван хүний амийг авардаг. Энэ л үзэл санаагаар МЭМАҮЭ-ийн холбоо хүн ардынхаа эрүүл энхийн манаанд цаг наргүй зогсдог эмч, эмнэлгийн ажилтнууд бусдын эрдэнэт амийг аврахад хариу нэхэхгүй, сайн дурын авлагагүй донор болохыг мэргэжил нэгт нөхөд, олон нийтийг уриалан үлгэрлэж “Цусаа бэлэглэх өдөр”-ийн үйл ажиллагаанд оролцлоо.

ЦССҮТ-ийнхөн “Цусаа бэлэглэх өдөр”-ийн үйл ажиллагаанд өөрийн салбарын ажилтнууд, тэр дундаа Үйлдвэрчний эвлэлийн хороодын дэргэдэх залуучуудын хэсгүүдийн залуучуудаа олон нийтийг манлайлан оролцохыг уриалж байгаа юм.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж