АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп генерал Жэймс Маттисыг батлан хамгаалахын нарийн бичгийн даргаар томилов. Трамп “Тэр бол хамгийн шилдэг нь, жинхэнэ генерал хүн” гэж түүнийг онцолжээ.
Генерал Маттис нь “Ууртай нохой” нэрээрээ алдартай бөгөөд Обамагийн Засгийн газрын Ойрхи Дорнод, ялангуяа Иран дахь бодлогыг эрс шүүмжилдэг нэгэн байсан бөгөөд Ираныг Ойрхи Дорнодын энх тайван, тогтвортой байдлыг хамгийн ихээр заналхийлдэг улс гэж үздэг байсан аж.
Маттис 1991 онд тэнгисийн цэргийн офицерын алба хашиж, 1991 оны Персийн булангийн дайнд их бууны дивизийг удирдаж байсан. 2001 онд өмнөд Афганистанд байлдааны командлагч болсон ба 2003 оны Иракийн дайны довтолгоонд болон Фаллижуагын тулалдаанд голлох үүрэг гүйцэтгэжээ. Улмаар 2013 онд АНУ-ын Төв Командлах албанд командлагчаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ.
Г.АНУДАРЬ
Эх сурвалж: BBC