Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого болно

Хуучирсан мэдээ: 2016.12.02-нд нийтлэгдсэн

Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого болно

Монгол Улс даяар Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2016 оны жилийн эцсийн тооллого жил бүрийн арванхоёрдугаар сарын 7-17 хооронд зохион байгуулагддаг. Өчигдөр /2016.12.1/ тус тооллоготой холбоотой семинар Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд боллоо.

Энэ жилийн хувьд нийт нутгаар цас ихтэй, өвөлжилт хүндрэлтэй байгаа тул сум, багийн түвшинд мал тооллогын бэлтгэл, зохион байгуулалтыг сайтар хангах, малчдыг мал тооллогод идэвхтэй оролцуулах, малаа ялангуяа бод малыг тооллогод хамруулах, орхигдуулахгүй байх, тооллогын багийг хариуцлагатай, туршлагатай хүмүүсээр ахлуулах зэрэгт онцгой анхаарах хэрэгтэйг зохион байгуулагчид хэлж байсан юм. Тус тооллого хийгдсэнээр Хөдөө аж ахуйн салбарын мэдээллийн тогтолцоог анхан шатны нэгжээр бүрдүүлснээр орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтөд хэрэгцээтэй мэдээллийг бий болгох, малчид, иргэдэд статистикийн үйлчилгээг ойртуулах ач холбогдолтой ажээ.

ЭХ СУРВАЛЖ: DARKHAN.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж