Удаан хүлээсэн “Pirelli 2017” хуанлийг танилцуулах ёслол Парис хотноо боллоо.
Шинэ хуанлийн зураг авалтыг загварын ертөнцийн алдарт гэрэл зурагчин Питер Линдберг хариуцаж, 14 жүжигчин, Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн багш Анастасия Игнатова нар оролцжээ.
Энэ жилийн зураг авалт Берлин, Лос-Анжелес, Нью-Йорк, Лондон, Францын Ле-Тукед хийгджээ. Хуанлид нийт 40 зураг багтсан байна.
"2017 оны хуанли өмнөх бүтээлүүдээс эрс өөр. Миний зорилго гэрэл зургийн хөргийн шинэ сэтгэмжийг харуулах явдал байлаа. Үүний тулд би онцгой бөгөөд алдартай эмэгтэйчүүдийг урьсан. Уран бүтээлчийн хувьд тэдний хөргийг мөнхийн залуу гэсэн төсөөллөөс ангижруулахыг зорьсон” гэж гэрэл зурагчин Питер Линдберг хэлжээ.
Түүний энэ төслийн баатрууд Пенелопа Крус, Николь Кидман, Руни Мара, Хелен Миррен, Жулианна Мур, Шарлотта Рэмплинг, Леа Сейду, Ума Турман нарын дэлхийн алдартай 14 жүжигчин байв. Мөн Оросын нөлөө бүхий эмэгтэйчүүдийн тоонд багтдаг Екатерина Игнатова уригдсан юм.