Арваннэгдүгээр сарын 29-нөөс эхлэн Санкт-Петербургийн түүхий эдийн барааны олон улсын бирж дээр Оросын Urals нефтийн хольцийн фьючерсийн нийлүүлэлтийн арилжаа нээгдлээ.
Фьючерсын гэрээний нийлүүлэлтийн арилжааны нээлтийг Оросын Эрчим хүчний яамны орлогч сайд Кирилл Молодцов, Оросын Төв банкны нэгдүгээр орлогч захирал Сергей Швецов, Эдийн засгийн хөгжлийн яамны орлогч сайд Николай Подгузов нарын болон компанийн төлөөлөгчид хийлгэлээ.
Оросын нефтийн салбарын чухал үйл явдал энэ болж байна хэмээн К.Молодцов онцлон тэмдэглэсэн байв. Urals Приморск фьючерсын арилжааны нээлт нь манай нефтийн түүхийн шинэ хуудас. Хоёр жилийн өмнө байгалийн хийн арилжааг эхлүүлсэн нь хийн наймааны бодит механизм болсон байгаа. Нефтийн хувьд манай орон дэлхийн тэргүүлэгч нарын нэг бөгөөд бид нефтийн компаниуд болон трейдерүүдэд арилжааны бодит нөхцлийг бүрдүүлж өгөх ёстой гэж сайд онцолжээ.
Энэ хэрэг явдал нь Орост нефтийн зах зээл дээр өөрийн үнийн баримжаатай (бенчмарка) болох чухал алхам гэдгийг шинжээчид хэлж байна. Гэрээгээр нефтийг Ленинград мужийн Приморкскийн боомтоос FOB (худалдагчийн зардлаар хөлөг онгоцонд барааг ачаалах) нөхцлөөр нийлүүлж байх юм. Болзолт нэгэн гэрээ нь 1000 баррель нефть бөгөөд нийлүүлэлтийн доод хэмжээ нь одоогоор 720 гэрээ буюу 720 мянган баррель болж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР