БОДИБИЛДИНГ: Б.Бадамсүрэн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2016.12.02-нд нийтлэгдсэн

БОДИБИЛДИНГ: Б.Бадамсүрэн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Тайландын Бангкок хотноо болж буй 2016 оны бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн фитнессийн төрөлд өрсөлдсөн Б.Бадамсүрэн өнөөдөр хүрэл медаль хүртлээ.

Тэмцээнд Монголын бодибилдинг, фитнессийн холбооны эрэгтэй 10, эмэгтэй зургаа, нийт 16 тамирчин оролцож байгаа билээ.

Бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нийт 36 ангилалд болдог. Манай тамирчид бодибилдинг, атлетик, фитнес, модель, спорт модель гэсэн төрлүүдэд өрсөлдөж байна. Монголын тамирчдаас насанд хүрэгчдийн ангилалд хамгийн олон буюу 13 тамирчин өрсөлдөх бол залуучуудад хоёр, мастерт нэг тамирчин оролцох юм.

Тэмцээн арванхоёрдугаар сарын 5-нд өндөрлөнө.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж