УИХ: 12 гишүүн ажлаа тасалжээ

Хуучирсан мэдээ: 2016.12.02-нд нийтлэгдсэн

УИХ: 12 гишүүн ажлаа тасалжээ

УИХ-ын Тамгын газраас өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаанд оролцож байгаа гишүүдийн ирцийн мэдээллийг гаргаад байна.

Энэхүү мэдээллээр УИХ-ын 76 гишүүнээс Х.Баделхан, Л.Болд нар цагтаа ирж, ирцээ бүртгүүлсэн бол 12 гишүүн ирээгүй байна.

Тодруулбал, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Сумъяабазар, Ч.Улаан, Д.Ганболд, Б.Жавхлан, С.Жавхлан, Д.Лүндээжанцан, Д.Мурат, Ө.Энхтүвшин, Х.Нямбаатар, Ж.Эрдэнэбат нар  өнөөдөр үндсэн ажлаа хийдүүлжээ.

Мөн есөн гишүүн буюу УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Я.Содбаатар, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Ц.Гарамжав, Б.Энх-Амгалан, Л.Энхболд нар гадаадад томилолтоор ажиллаж байгаа бол Д.Дамба-Очир, Б.Дэлгэрсайхан нар орон нутагтаа ажиллаж байна.

Ирцийн мэдээллийг ЭНЭ линкээс дэлгэрэнгүйгээр үзэх боломжтой.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж