Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оржээ. Тухайлбал, Ч:41 “Баруун салаа-Их тойруу-Сансарын тойрог” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж, “Сансарын тойрог”-оос “Халдвартын эмнэлэг” хүртэл хоёр км сунгасан байна. “Нарантуул” ОУХТөв рүү үйлчилгээ үзүүлдэг бага оврын автобуснууд “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага”-ын дагуу насжилтаар хасагдсантай холбогдуулан ийм өөрчлөлт хийжээ. Өөрөөр хэлбэл дээрх хасагдсан автобуснуудын орон зайг нөхөх зорилготой юм. Үйлчилгээг энэ сарын 5-ны өдрөөс эхлүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
Автобусны чиглэлийг өөрчлөхдөө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Баруун салаа, Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны Баян-Хошуу орчмын иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд хийсэн судалгаанд үндэслэсэн байна.
Д.ЖАГАР