"Бээжин, Тяньжин, Хэбэй мужийг төмөр замаар холбох 247 тэрбум юанийн ($36 тэрбум ам.доллар) өртөг бүхий төслийг Хятадын эрх баригчид баталлаа. Төлөвлөгөөний дагуу гурван мужийг нэгтгэн, мега хот болгоно" хэмээн Reuters агентлаг мэдээлэв.
Төлөвлөгөө ёсоор төслийн хүрээнд 1,1 мянган км-ын урттай төмөр зам барих 10 төсөл хэрэгжүүлнэ гэж БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн Үндэсний комисс мэдээлжээ. Төсөл хэрэгжүүлэх явцад олон байгууламж барих бөгөөд 2020 он гэхэд эхнээс нь ашиглалтад оруулах аж. Эдгээр нь Хятадын дэд бүтцийг 2030 он хүртэл хөгжүүлэх өргөн цар хүрээтэй төлөвлөгөөний нэг хэсэг нь гэгдэж байна.
Дээрх гурван мужийн хүн ам нийлээд ойролцоогоор 110 сая орчим болж байгаа ажээ. Зам байгуулалтын төлөвлөгөөний "Jing-Jin-Ji" гэж нэрлэгдсэн энэхүү төсөл 212 мянган кв.км талбайг хамрах бөгөөд тэр нь Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрээс хоёр дахин их хэмжээ юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР