АНУ-ын эдийн засаг сүүлийн хоёр жилд байгаагүй өсөлтийг харуулж эхэлжээ. Тухайлбал, тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий өсөлт III улиралд 3,2 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь шинжээчид өмнө 2,9 хувь болно гэж дүгнэж байснаас хамаагүй дээгүүр үзүүлэлт болсныг "Bloomberg" агентлаг онцолжээ.
Хэрэглээний зарлагын үл хөдлөх хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалтын нааштай өөрчлөлтүүд өсөлтийг дэмжсэн байна. Хэрэглээний зардал жилийн дүгнэлтээр 2,8 хувь хүртэл нэмэгджээ. "Энэ бүгд нь ирэх сард бодлогын хүүгээ нэмэгдүүлэх боломжийг Холбооны нөөцийн системд өглөө" хэмээн шинжээчид хэлж байна.
Тэмдэглэхэд, Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллага (OCED) энэ оны Америкийн ДНБ-ий бодит өсөлтийн дүгнэлтийг 0,1 хувиар нэмж шинэчилсэн байна. ОСЕD үнэлгээгээ есдүгээр сард 1,5 хувь болно гэж мэдэгдэж байсан юм. Мөн "Ирэх жилээс АНУ-ын эдийн засгийн өсөлт 2,3 хувь хүртэл нэмэгдэнэ" гэж тус байгууллага дүгнэсэн байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР