М.Энхсайхан намын даргаасаа чөлөөлөгджээ

Хуучирсан мэдээ: 2016.12.02-нд нийтлэгдсэн

М.Энхсайхан намын даргаасаа чөлөөлөгджээ

Монголын үндэсний ардчилсан нам /МҮАН/-ын дарга М.Энхсайханыг Шведэд суух Монголын Элчин сайдаар томилох шийдвэрийг УИХ-аас гаргасан. Үүнтэй холбоотойгоор тус намын даргын албан тушаалаасаа М.Энхсайхан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байна. Түүний оронд Б.Цогтгэрэл намаа удирдахаар болжээ.

Б.Цогтгэрэл нь эдийн засагч, хуульч мэргэжилтэй, ИНЕГ-ын Эдийн засгийн зохицуулалтын алба, Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд, Шадар сайдын зөвлөх зэрэг албан тушаал хашиж байжээ.

МҮАН-ын хувьд УИХ-ын 2016 оны сонгуульд оролцоогүй юм. Сонгуулийн өмнөхөн тус намаас Г.Уянга гарч Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга болсон бол М.Сономпил, Н.Батцэрэг нар гарч Ардчилсан намын гишүүн болсон юм.

 Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж