Брэд Питтээс салсны улмаас сэтгэл санааны хувьд хүнд байдалд орсон Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли хэт их турсаар байна. Түүний жин 34 кг болж, амь насанд нь аюултай, эрсдэлтэй хэмжээнд очсон тухай Radaronline.com бичжээ.
"Жоли сайжрахгүй байна. Гар, хуруу шүдний чигчлүүр шиг боллоо" гэж жүжигчний ойрын эх сурвалж ярьжээ. Нэгэнт биеийн байдал нь аюултай нөхцөлд хүрсэн тул түүнийг эмнэлэгт хэвтүүлэхийг ойр дотныхон нь санал болгож байгаа аж. Жолигийн хоолны дуршил илт буурч, бараг юу ч идэхээ больсон ба өдөрт хоёр хайрцаг тамхи татдаг болжээ.
Жүжигчин бүсгүй энэ оны есдүгээр сард нөхрөөсөө салах өргөдөл гаргасан юм. Түүнийг шүүхэд гаргасан өргөдөлдөө нөхөр нь архи, хар тамхи ихээр хэрэглэдэг болсон тухай дурьдсан тухай хэвлэлүүд бичиж байсан юм. Хосуудын салсан шалтгааныг Брэд Питтийг жүжигчин Марион Котийяртай холбоотой болсноос үүдэлтэй хэмээж байсан ч франц бүсгүй энэ таамгийг эрс үгүйсгэсэн билээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР