Хар тамхины хэрэгт холбогдсон хуулийнханг цагдан хорьжээ

Хуучирсан мэдээ: 2016.12.04-нд нийтлэгдсэн

Хар тамхины хэрэгт холбогдсон хуулийнханг цагдан хорьжээ

Хар тамхины хэрэгт холбогдсон тээврийн прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын дөрвөн сэжигтэнг өчигдөр/2016.12.03/ шүүгчийн захирамжаар цагдан хорьжээ. Одоогоор яг аль хорих ангид хоригдсон нь тодорхойгүй байна. Тэдэнд холбогдох хэргийг прокуророос Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

Дээрх прокуроруудаас Б.Сүхбаатарыг нь цагдан хорьж, шалгаж байсан. Харин Х.Тамир, түүний хамсаатан гэх Б.Амарбаясгалан, Д.Жавхлан, Н.Мөнхбат нар гадуур батлан даалтад байцаагдаж байв. Анх тэд мөс авчруулахаар хар тамхины хэрэгт холбогдож, ял эдэлж байсан Б.Сүхбаатарыг Эрээн рүү явуулж, түүнийг Чойр өртөөнд эргэн ирэхэд, тосч байх үед нь цагдаагийнхан илрүүлэн баривчилсан тухай эх сурвалж мэдээллээ.

Мөн өмнө нь тус хэргийг өнгөрсөн тавдугаар сарын 17-ны өдөр шүүн хэлэлцэхээр товлоод байсан ч өмгөөлөгч нь ирээгүй гэх шалтгаанаар хойшилж байсан юм.

Сэжигтэнүүдийг Эрүүгийн хуулийн 188.3, 192.2, 272.2-аар гэх мэт зургаан зүйл ангиар буруутгаад байгаа. Тодруулбал, тэднийг хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэсэн, борлуулахыг завдсан болон албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгаж буй.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж