Форлан Парагвайг “шийтгэв”

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Форлан Парагвайг “шийтгэв”

Copa America буюу Америкийн цомын төлөөх тэмцээний финалын тоглолт Аргентиний нийслэл Буэнос-Айрос хотноо өнгөрсөн шөнө болж, дэлхийн аваргын “Алтан бөмбөг”-ийн эзэн Диего Форлан дубль хийснээр Уругвайн шигшээ баг 3:0 харьцаатай Парагвайг буулган авлаа. Ийнхүү тэд Америкийн цомыг 15 дахь удаагаа хүртэж, рекорд амжилтын эзэд болж байгаа юм. Тоглолтын дөнгөж 11 дэх минутад “Ливерпуль”-ийн довтлогч Луиз Суарез гоолын салхийг хагалсан бол Испанийн “Атлетико Мадрид” клубын довтлогч Форлан тоглолтын хоёр үед нэг, нэг удаа гоолдсоноор багтаа ялалт авчирчээ. Тэрбээр шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд 30, 31 дэх гоолоо оруулсан нь энэ бөгөөд энэхүү амжилтаар Уругвайн шигшээ багийн мэргэн буучийн жагсаалтыг 31 гоолтойгоор Эктор Скаронегийн хамтаар тэргүүлэх болж байна. Харин Уругвайн шигшээгийн хувьд 1995 оноос хойш тасраад байсан Өмнөд Америк тивийн аваргын цомоо гардсан юм.

43 дахь удаагийн Копа Америка тэмцээний хүрэл медалийн төлөөх тоглолт бямба гаригийн шөнө болж, Перугийн шигшээ баг 4:1 харьцаатай Венесуэлийн багийг буулган авсан байгаа.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж