Зам-Үүдээр хар тамхи нэвтрүүлсэн этгээдүүдийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2016.12.01-нд нийтлэгдсэн

Зам-Үүдээр хар тамхи нэвтрүүлсэн этгээдүүдийг шалгаж байна

БНХАУ-аас хар тамхи хилээр оруулж ирсэн этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд илэрүүлж, эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай эх сурвалж мэдээллээ.

Монгол Улсын иргэн А, Э нар нь хар тамхи, мансууруулах бодисын төрөлд орох мөс хэмээх бодисыг зарж борлуулах зорилгоор Дорноговь аймгийн Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор БНХАУ-аас Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлжээ.

Мөн Монгол Улсын иргэн Т нь хар тамхи, мансууруулах бодисын төрөлд орох мөс гэх бодисыг зарж борлуулах зорилгоор илгээмжийн газраар дамжуулан БНХАУ-аас Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг тус тус илрүүлэн Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.2, 188 дугаар зүйлийн 188.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Дээрх этгээдүүдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хорьж холбогдох шалгалтын ажиллагааг үргэжлүүлэн хийж байна.

Хар тамхи зөөвөрлөсөн этгээдүүдэд 5-10 хүртэлх жилийн ял оноох хуулийн заалттай.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж