Монголын Хөлбөмбөгийн Холбооны Футзалын УАШТ-ний хэсгийн шатны тоглолтууд зургаан өдрийн турш амжилттай явагдлаа.
Нийт 27 багийн 300 орчим тамирчид оролцож буй УАШТ-ний эхний дөрвөн байр футзалын "Пепси" дээд лигт өрсөлдөх учраас өрсөлдөөн өрнөж байна. МХБХ-ны Дээд түвшний тэмцээн уралдаанд оролцдог "Эрчим", "Улаанбаатар сити", "Гоёо", "Атетик 220" тэргүүтэй шилдэгийн шилдэг багууд хасагдах шатанд тунан үлдлээ. УАШТ-нд оролцсон 27 баг долоон хэсэгт хуваагдсан. Хэсэг бүрээс хоёр баг гарахад хасагдах шатанд 16 баг үлдэхгүй болсон тул дөрвөн багтай хэсгийн хамгийн өндөр үзүүлэлттэй гурван багийг дараагийн шатанд үлдээхээр болсон. Тиймдээ ч "Үхлийн хэсэг" гэгдэж байсан "А" хэсгийн "Докторс", "F" хэсгийн "Бешикташ" клубууд хэсгийнхээ гурваар гарч байна.
ЭХ СУРВАЛЖ: THE-MFF.MN