Ноцтой, маш нууц материал нийтэлдгээрээ алдартай Wikileaks сайт Герман, АНУ-ын тагнуулын албаныхны хамтын ажиллагаатай холбоотой 2500 орчим нууц баримтуудыг дэлгэснээ өчигдөр /2016.12.01/ зарлав.
“Өнөөдөр буюу арван хоёрдугаар сарын 1-ний өдөр Wikileaks Германы парламентын санал асуулгыг ажиглах, хянахтай холбоотой Германы тусгай алба, АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын агентлагийг хамтардаг гэдгийг нотлох 90gb мэдээллийг илрүүллээ” хэмээн Wikileaks-ийн албан ёсны вэб хуудсанд нийтэлжээ.
Дээрх 2500 мэдээлэл дунд Германы тусгай алба болон тагнуулын албаны гэрээ, захиргааны бичиг баримт гэх нууц баримт бичгүүд багтжээ.
“Тус бичиг баримтуудаар Германы тусгай алба нь АНУ-ын тагнуулын арга хэрэгслийг ашиглаад зогсохгүй, программчлалын үйл ажиллагаанд оролцдог байсан нь тогтоогдсон” хэмээн “Дижитал Коммунити”-ийн төлөөлөгч Александр Сандер хэлжээ.
Түүнчлэн илрүүлсэн мэдээлэл дотор Германы тусгай алба, АНУ-ын томоохон кибер компани болох “Computer Sciences Corporation"-ий европ дахь төлөөлөгчийн газрын хамтын ажиллагааны тухай баримтыг дэлгэсэн байгаа аж.
Г.АНУДАРЬ
ЭХ СУРВАЛЖ: RT
Холбоотой мэдээ: