Хятад улсын Эрээн хотын Олон улсын шинэ үзэсгэлэнгийн танхимд Шинэ жил, Цагаан сард зориулсан бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болох гэж байна.
Хятад улсын Бугат хотын Олон улсын үзэсгэлэнгийн танхимд 2 дахь удаагийн Шинэ жил, Цагаан сард зориулсан бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болно.
ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА
1. Үйл ажиллагааны танилцуулга
Бугат, Эрээн хотуудад зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэн худалдаа нь Эрээн болон Бугат хотын ардын засгийн ордны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаагаараа онцлог төдийгүй Монголын худалдаа эрхлэгчдийг дэмжих, үндэсний брэндыг гадаад улс оронд таниулан, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх, цаашлаад Монгол улсын эдийн засгийг төрөлжүүлж, байнгын тогтвортой өсөлтийг дэмжих зорилготойгоор зохион байгуулагдаж байна. Шинэ жилийн болон Үндэсний Цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэн дээрээс хэрэглэгч, үйлдвэрлэгчид албан ёсны борлуулагчийн гар дээрээс хямд чанартай бүтээгдэхүүнийг нэг дороос шууд худалдааны зарчмаар худалдан авч байгаагаараа давуу талтай.
Зохион байгуулагч: “Монголын цахим худалдаа эрхлэгчдийн холбоо” НҮТББ “New silk road” ХХК,
Хамтран зохион байгуулагч: Эрээн хотын ОУ-ын үзэсгэлэнгийн танхим, Бугат хотын олон улсын үзэсгэлэнгийн танхим
ОРОЛЦОХ УЛС ОРНУУД
Монгол
БНХАУ
БНСУ
ОХУ
Тайвань
Бүтээгдэхүүний хамрах хүрээ:
- Хүнсний бүтээгдэхүүн
- Эрүүл мэндийн бүтээгдэхүүн
- Бэлэг дурсгал, гоёл чимэглэл, үнэт эдлэл
- Бэлэн хувцас, ноос, ноолуур
- Хүүхдийн хэрэглэл , үзвэр үйлчилгээ болон аниме
- Арьс шир, савхин эдлэл, гутал, цүнх
- Үндэсний шинж чанартай онцлох бүтээгдэхүүн
Эрээн хотод.
Эрээн хотын ОУ-ын үзэсгэлэнгийн шинэ танхим
Бугат хотод.
Бугат хотын ОУ-ын үзэсгэлэнгийн танхим
Үзэсгэлэнгийн талбайн төлөвлөгөө
Бугат хотын үзэсгэлэнгийн талбай нийт 14066м2 талбайг гурвэн хэсэгт хуваах.
Үүнд:
А хэсэг –хүүхдийн хэрэглэл, үзвэр үйлчилгээ 3402м2,
В хэсэг- Хүнсний бүтээгдэхүүн 5832м2,
С хэсэг – Олон улсын онцлог үндэсний бүтээгдэхүүнүүд 4832м2
Бугат хотын Жин жиан од (ёо и )зочид буудлын танилцуулга
Жин жиан од компани нь Хятад улсад Жин жиан сүлжээ зочид буудал байгуулсан ба “Азийн зочид буудал групп ”, ”Шанхай хотын олон улсын зочид буудал групп”- ийн охин компани. “Жи жиан од” бол дотоодод нэр нь танигдсан зочид буудал. 1996 онд байгуулагдсан. “Жинг жиан жи шин ёо и ” зочид буудал нь шинээр нээсэн ба 140 гаруй зочин хүлээн авах өрөөтэй, Бугат хотын хамгийн том сүлжээ зочид буудал. Тансаг орчинг бүрдүүлсэн, найрсаг үйлчилгээ таныг баяртайгаар хүлээн авна.
Стандарт өрөө: 60, том ортой өрөө: 30 (үзэсгэлэнд зориулж онцгой хямдрал зарласан ба үнэ 130 юань. Тус үнэд хоёр хүний өглөөний цай багтана. )
Хаяг: Чиншан дүүрэг ёои гудамж зүүн болон ванчин замын солбилцол 50 м чиглэл хойд хэсэгт
Нийтийн тээвэр: Үзэсгэлэнгийн газраас Чангфүяао буудал хүртэл ойролцоо 13 минут зарцуулна. Зочид буудал болон үзэсгэлэн болох газрын хоорондын зай 3 км , тахь-аар болон унаагаар 5 минутын дотор хүрнэ. Үзэсгэлэнгийн танхимаас зочид буудал хүртэл үнэгүй унаагаар үйлчилнэ.
Үзэсгэлэнд оролцсоны тавуу тал боломжууд:
Брендээ танилцуулж, хэрэглэгчтэй урт удаан харилцаа үүсгэх
Үйлдвэрлэгч хамтран ажиллах байгууллагаа олж авах боломжтой
Их хэмжээний борлуулалт хийх, бүтээгдэхүүн зах зээлд байр сууриа олох боломжтой
Үзэсгэлэн худалдааны зах зээлд нөлөөлөх чадвар өндөр
Үйлдвэрлэгчийн нэр хүнд цаашид өргөжин дэвших боломжийг нээж өгнө
Үйлдвэрлэгч болон ААН-үүд баяртайгаар бүтээгдэхүүнээ танилцуулах таатай орчинг бий болгож байгаа
Хүчирхэг зар сурталчилгаа (11 сараас эхлэн 3 сарын турш 5 том радио станц, нөлөө бүхий 2 суваг, 4 том сонин хэвлэл, олон нийтийн тээврийн хэрэгслээр LED дэлгэц, Хамгийн том 5 радио FM, замын хажуудах сурталчилгааны самбар, 50000ширхэг тараах материал зэрэг зар сурталчилгааны бүхий л хэлбэрийг ашиглана )
“Монголын цахим худалдаа эрхлэгчдийн холбоо” -ны гүшүүнчлэлийн нэг жилийн суурь хурамжийг хөнгөлж гишүүнээр элсэх боломж нээгдэнэ.
Монголын цахим худалдаа эрхлэгчдийн холбооны гишүүн болсноор цаашид зохион байгуулагдах ОУ-ын шинж чанартай албан ёсны үзэсгэлэн яармагуудын мэдээ мэдээллийг хамгийн түрүүнд авахаас гадна тухайн үзэсгэлэнд оролцох үнийн санал болон талбайн сонголтын хувьд уян хатан сонголтыг олгодог. Мөн Монголын цахим худалдаа эрхлэгчдийн албан ёсны сайтаардамжуулан өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчилах өргөн боломжтой болно.
БНХАУ-Бизнэс эрхэлэгчид, Хөрөнгө оруулагч, Цахим худалдаа эрхэлэгчид зориулсан “Монголын цахим худалдаа эрхлэгчдийн холбоо”-оос эрхлэн жил бүр гаргах Хятад хэл дээр хэвлэгдэх “Шар ном” -нд байгууллага болон бүтээгдэхүүний танилцуулгаа оруулах боломжтой.
Бүртгэл: “New Silk Road”ХХК-ний Оффис дээр 2016.11.18- 2016.12.05-ны хооронд явагдана. Монголын үйлдвэрлэл худалдаа эрхлэгчдийг тус үзэсгэлэн яармагт өргөнөөр оролцоорой гэж та бүхнийг уриалж байна. Үзэсгэлэнгийн павилоны тоо хязгаартайг анхаарна уу.
(Жич: Гаалийн хураамжийг зохион байгуулалтийн хураамжинд оруулж тооцсон болно.)
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Буяангийн гудамж Union building A805 | Phone: /+976/ 77001445 Mobile: /+976/ 88108270 Wechat: /+976/ 99015551 Web: www.newsilkroad.mn www.nsrmongolia.com E-mail: nsrmongolia@gmail.com nsr.mongoli@outlook.com |