Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг 29 дэх удаагийн "Гоёл" наадам өчигдөр /2016.12.01/ Соёлын төв өргөөнд боллоо.
Энэ жилийн наадамд О.Уянга, О.Пүрэвдулам, Х.Бадамгэрэл, Х.Уянга, Г.Уранцэцэг, С.Ариунбилэг, Э.Сэлэнгэ нарын топ моделиуд оролцов. Жил жилийн “Гоёл”-оос шинэ топ моделиор хэн тодрохыг хүлээдэг ч энэ жил тус наадамд топ модель шалгаруулсангүй.
Зохион байгуулагч Монголын дизайнеруудын холбоо “29 дэх удаагийн наадамд оролцож буй дизайнеруудын бүтээл сайжирсан ч топоор шалгарах хэмжээний модель байгаагүй” гэж үзжээ.
Монгол хувцас, загварын хамгийн томд тооцогддог шалгаруулалтын шилдэг дизайнер буюу Гранпри шагналыг "Эртний монгол хийц" загварын товчооны дизайнер О.Уранцэцэг хүртсэн бол шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр Д.Долгион, эрэгтэй загвар өмсөгчөөр н.Азжаргал нар шалгарлаа.
“ГОЁЛ-2017” НААДМЫН ШАГНАЛТНУУД:
Ирээдүйтэй загвар өмсөгч: Г.Бүрд
Фото модель: О.Ариунзул
Фото модель: Н.Ану
Дэд байрын шагналт модель: Ц.Алтантуяа
Гранпри шагналт дизайнер: О.Уранцэцэг /"Эртний Монгол хийц"-ийн дизайнер/
Шилдэг загвар зохион бүтээх товчоо: "Мастер Додо" ХХК
Уламжлалт хувцасны загварын шилдэг дизайнер: Б.Баасансүрэн /"Ур Ундрах" ХХК/
Үндэсний хувцасны шилдэг дизайнер: М.Энхтуяа /Үйлдвэрлэл урлалын политехник коллеж/
Шилдэг гоёлын хувцасны дизайнер: Х.Цэрэнлхагва /"Precious Fashion House"/
Шилдэг зурагчин М.Цоггэрэл
Шилдэг make up artist Г.Нармандах /"Наруми" студи/
Шилдэг үсчин Д.Одонгоо /"Видал" салон/
Шилдэг залуу дизайнер И.Урангоо /"Урангоо Идэр" брэнд/
Тусгай байрын шагнал Дизайнер Н.Үнэнбат, Г.Цэрэнханд /"Монлайн" ХХК/
Тусгай байрын шагнал Дизайнер С.Ганзориг /"Жи Энд Эс" ХХК/
Өдөр тутмын, чөлөөт, амралтын хувцасны шилдэг дизайнер "Эвсэг" ХХК
Б.ЭНХ